ЭЦГ-аас шуудангийн илгээмжинд хар тамхи байгаа эсэхийг хянаж эхэллээ

Улс хоорондын илгээмжийн гаалийн газрын “Ди Эч Эйл” дэх хяналтын бүс “Төв шуудан” дахь гаалийн хяналтын бүсэд шуудан илгээмжээр хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэлт хийж байгаа эсэхийг шалгаж эхэлжээ.

Энэхүү шалгалтыг энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Эрүүгийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газартай хамтран хийж байгаа юм.

Уг арга хэмжээ нь хар тамхи, мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон хоёр байгууллагын хамтын ажлыг өргөжүүлэх үр дүнтэй ажил болж байгааг албаныхан онцолж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)