Эцгийн хайрыг өгүүлэх ”Аав” кино ирэх сарын 6-нд нээлтээ хийнэ

Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны уран бүтээл болох "Аав" уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийхээр зэхэж байна. Будаг нь ханханлсан шинэхэн киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглосон байна.

Эцэг хүнийг хал нь гаднаа, хайр нь дотроо гэдэг. “Аав” кинонд охиныхоо жаргал зовлонг хуваалцаж яваа эцэг хүн уужуу ухаан, тэнүүн хайраараа амьдралыг хэрхэн туулж байгаа тухай өгүүлдэг аж.

Уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй энэхүү бүтээлээр тэд эцэг эхийн хайр, хүн хүнээ хайрлах нь ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулахыг зорьсон байна. “Аав” уран сайхны киноны гүйцэтгэлийн ажлыг монголын кино урлагт өөрийн гэсэн өнгө төрхийг үлдээж яваа “Black Zebra” студийн хамт олон ажилласан юм. Харин дууг нь дуучин С.Наран жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтран дуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)