Эх, хүүхдийг 8 тэрбум төгрөгөөр рашаан, сувилалд явуулах санал цуцлагджээ

2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос  хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эх хүүхдийг 5 хоног амраах тухай ТББ-аас ирүүлсэн саналыг Засгийн Газар дэмжихгүй. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас хассан" хэмээн мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)