Эх дэлхийгээ хайрлахын тулд соруулаас татгалзах хэрэгтэй

байгальд ээлгүй соруул

Сүхбаатар дүүргийн XVII хорооны иргэн О.Хулан “Зоогийн газрууд яагаад соруулаас татгалзсан, ямар ач холбогдолтой юм бэ” гэж асуулаа. Энэ талаар KFC сүлжээ рестораны ажилтан Н.Буянтогтох хариуллаа.

-Бидний ахуйн хэрэглээ тогтмол нэмэгдэж, байгаль орчин бохирдуулах болсон. Хуванцраар хийсэн эд зүйлс байгальд амархан задардаггүй, хэдэн зуун жил шаарддагийг хүмүүс сайн мэднэ. Дэлхий дахинд жилд 320 сая тонн хуванцар үйлдвэрлэдэг гэсэн статистик бий. Энэ тоо 2034 он гэхэд хоёр дахин нэмэгдэх магадлалтай. Филиппиний нэгэн түргэн хоолны газрын менежер аялж байхдаа наргил модны навч ороож, соруул хийх арга олжээ. Байгальд ээлтэй уг арга үйлчлүүлэгчдэд нь хүртэл таалагдаж, нийгмийн сүлжээгээр хуванцар соруулаас татгалзах уриалга гаргасан юм. Манай улсад энэ жилээс үйлчилгээний зарим байгууллага нэг удаагийн хуванцар сав, соруулаас татгалзаж, үйлчлүүлэгчийн авчирсан аяганд кофе хийдэг болсон. Дэлхийн улс орнууд хуванцраас татгалзах олон арга хэмжээ авч байгаа ч иргэд үүнийг төдийлөн ойшоодоггүй, зарим нь хортойг нь мэддэггүй. Тиймээс та ч бас өнөөдрөөс хуванцар хэрэглээнээс татгалзаарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)