Эх бичгээ таниагүй Хэл зохиолын хүрээлэнгийнхэн

Нийтлэл 73

ШУА-ийн.Ерөнхийлөгч Д. Рэгдэлд Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-аас хүргэсэн хүсэлтийн дагуу ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ-ын сэрээсэн Гол тээхэний Бага бичээст шинжээчийн баг томилж, уг ажлын хэсгийн дүгнэлтийг манай төрийн бус байгууллагад хүргүүлэв. 

Шинжээчийн багт: Ажлын хэсгийн ахлагчаар Ц.Батдорж (Хэл зохиолын хүрээлэн), бусад гишүүнээр О.Самбуудорж (Хэл зохиолын хүрээлэн), Э.Пүрэвжав (Хэл зохиолын хүрээлэн), С.Мөнхсайхан (Хэл зохиолын хүрээлэн), Ц.Цолмон дипломат, О.Дамбийням (дипломат), Ц.Төрбат (Түүх археологийн хүрээлэн), Р.Мөнхтулга (Түүх археологийн хүрээлэн), Ц.Баттулга (МУИС) нар томилогдов. Ажлын хэсэг нийт 9 хүнээс бүрдэв. ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар өөрийн өрөөнд бүрэлдэхүүнийг дуудаж, гаргасан тушаалыг мөн бүрэлдэхүүнийг хооронд нь танилцуулав.

Үүнээс хойш хэдэн хоногийн дараа ажлын хэсгийн ахлагч Ц.Батдорж уг бичгийг сэрээгч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний биеийг ажлын хэсэгтэй нэг цаг гучин минутын хугацаанд ШУА-ийн дугуй танхимд уулзуулан байр суурь солилцуулав. Үүнээс хойш ажлын хэсгийн уулзалтанд манийг тэд эс оруулав. Ингээд уншигч та бүхэнд цаг гучин минутын уулзалтаас гишүүдийн чадвар маш доогуур байсныг огт төсөөлөөгүй тухайгаа мань өгүүлье. Ажлын хэсгийн ахлагч Ц.Батдорж уг уулзалтын дууг хураасан гэж өгүүлсэн нь сайн хэрэг болов. 

Ингээд юу болсон тухай голыг нь өгүүлье. Хамгийн сонин нь ажлын хэсгийн багийн О.Самбуудорж нийт долоон шинжээчээ төлөөлөн (дипломатуудаас бусдыг нь төлөөлөн) бид гэж өгүүлэх болов. Мань Самбуудоржоос та нар аль хэдийнээ нэг хүн болчихоод (дүгнэлтээ нэг болгочихоод) орж ирж байгаа юм уу гэхэд тэр дуугарсангүй. Бид гэдэг үгийг дөрвөнтээ өгүүлэв. Ц.Төрбат бид “докторууд” гэдэг үгийг гурвантаа өгүүлэв. Тэгээд Ц.Төрбат монгол хэлэнд “лаг”, “тир” гэсэн дагавар байдаггүй гээн итгэл дүүрэн өгүүлэхэд нь мань хариу өгөх гэтэл Самбуудорж хажуунаас нь үгүйсгэж мань эр дуугаа хураав. 

Самбуудорж “сэн” гэдэг дагавар анхандаа хэрэглэгдэж байсан, дараа “жээ” болсон гээн өгүүлэхэд мань түүний мэдлэгийн түвшингөөс цочив. С.Мөнхсайхан “төрөксөн” гэж “сөн” дагавар зөвхөн Баярын хөрвүүлэгт байдаг, бусдад нь байхгүй гээн хошуу нэмэв. Ц.Баттулга хадан бичигт “сидгл” гэсэн бичээсийг ашид (Ш, Й зармин, халхууд үг ав гэхийг айд гэнэ) сонс гэсэн цэвэр турк үг гэж өгүүлэв. Ц.Баттулгынхаар хадан бичээс намайг сонс гэж ярьдаг байсан болж байна уу ? гээн өчих гэтэл өгүүлэх боломж маньд өгсөнгүй. Энэ дотроос хамгийн нийтэч нь Ц.Төрбат, гаднын докторуудын хийсэн зүйлийг бусаддаа дамжуулагч гэдэг нь харагдаж байв. Тэр өөрийгөө мэдлэг бий болгогч үндэсний доктор гэдгээ их эрт мартсан нэгэн бололтой. Батдорж, Пүрэвжав хоёр уг сэдвээр ганц ч үг дуугарсангүй. Намайг шинжээчийн хурлыг орхихыг хүсэв. Ганц уулзалт нь ийм л болов.

Уг уулзалтын дараа, тэр орой Ц.Батдорж Хүйс толгой бичээст Алекандр Вовин англи хэлээр хэрхэн үсэг шилжилт, өгүүлбэр шилжилт, морфологийн задаргаа хийснийг хэвлэж маньд өгөв. Түүний аргачлал нь дэвшилтэт тул маньд их таалагдав. Ингэж хийсэн монгол судлаач байна уу? гээн асуухад тэр эр байхгүй гээн хариулав.

Техник ажил ихтэй ч гэсэн арван дөрвөн хоногийн хугацаанд уг аргачлалаар Гол тээхэний бага бичээсийг буулгав. Маш ойлгомжтой, энгийн хүнд билирэгдэхээр бүтээл болов. Гэсэн ч мань нэг том хүндрэлтэй тулгарав. Манай шинжээчийн багт орсон Хэл зохиолын хүрээлэнгийнхний мэдлэгийн түвшин тийм доогуур гэдгийг анхны болон сүүлийн ганц уулзалтаас өмнө мань огт төсөөлөөгүй байв. Тэдэн дотор эх сурвалж судлаач ганц ч байхгүй байв. Эх сурвалж судлаач, эх сурвалж судлаачаа хэдэн үг солиод шууд билирнэ. Тэд бүгд харийн докторуудын дүгнэлтийг цуглуулдаг, асуудлын гүн рүү огт ордоггүй, өөрсдийгөө их мундаг гэж бодсон нөхөд байв. Нөхцөл байдалд тааруулан мань өөрийн ажлыг өгөхдөө ийм санал бичсэнийг уншигч та сайн тунгаана уу.

“Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ шинжээчийн багаас уг бичгийг өнөөгийн монголчуудын шууд өвгийн бичиг буюу өнөөгийн монголчуудын мянган жилийн өмнөх хэл мөн гэдэг дүгнэлтийг хүлээж байна. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ Билгэ хааны бичгийг сайн муу тайлсан гэдэгт шинжээчийн багаар дүгнэлт гаргуулна гэдэг нь цаг хугацаа, бэлтгэл, туршлага, мэдлэг шаардсан том ажил гэдгийг мануус билирч буй учир ийм хүсэлт өгөөгүй болно, ийм хүсэлтэнд зориулж уг судалгааны материалыг бэлтгээгүй болно. Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ ШУА-д өгсөн хүсэлт бол уг бичиг монголчуудын өвгөдийн бичиг мөн биш гэдэгт дүгнэлт гаргуулахад оршиж буй”. Энд маш соёлтой хэлээр, та нар хүн бичигтэй ажиллах төвшинд огт хүрээгүй байна. Иймд кирил бичиг рүү хөрвүүлсэн хэсэгт нь дүгнэлт өгөхийг мань тэднээс хүсэв. Одоо ингээд анхны өгүүлбэрийг хүргэе.

Билгэ хааны бичиг

Өгүүлбэр 1:

Үсэг шилжилт:

Тңритг: тңридэ: болмц :түрг: Билгэ: кгн:буөдгө: улртм:

Бичиг шилжилт:

Тэнгри цаг тэнгридэ болмц Түрг Билгэ каган бу өдгө ул уртм.

Тэмдэглэл:

1. Тэнгэр: нэр үг. Тэнгэр.

2. Таг: нэр, үг нэрлэх, цаг гэсэн утга Т Ц зармин.

3. Тэнгэрдээ – Орших, дээ- нөхцөл

4. Болмц: бол үйл үг, мц – дагавар, Өнгөрсөн цаг. Орчин цагийн монгол хэлэнд болмогц гээн жийргэвч г –тэй “могц” хэрэглэнэ. “Би түүнийг 5 нас хүрмэгц дугуй авч өгсөн” гэх мэт. Бэлтгэх нөхцөл үйл

5. Түрг: төрийн нэр.

6. Билгэ: хааны нэр, ухаан, мэдлэг.

7. Каган: каан буюу хаан. Г- жийргэвч.

8. Бу: энэ гэсэн утга. Монгол хэлэнд Б М зармин. Бу му гээн дуудагдана. Монголчууд “мөн” гэж бичдэг ч өгүүлэхээр “мөө” гэнэ. Буюу гэдэг изгүрийн задаргаа бу юу, энэ юу гэсэн утга.

9. Өдгөө: үзийн дуудлага, одоогоо угын дуудлага.

10. Улуртм: изгүр. Нэр үг, үйл үгийн изгүр, өнгөрсөн цаг. Ул – нэр үг. Ул гэдэг нь юуны өмнө ул суурийн ул болно “ДЛ”. Улс төрийн хэллэгт ул гэдэг нь төр, хууль гэсэн утга болно. “Ул” ганц тоо “улс” олон тоо байж

болох. “Улс гэдэг нь ясту нэгэнд оногдох иргэн болон өмч”. 28 – р нийтлэл. Билгэ хааны бичгээс 200 жилийн өмнөх бичиг болох Хүйс толгойн бичигт “бодн” (олон тоо) гэдэг үг “бод”(ганц тоо) гээн бичигджээ.

Ур – үйл үг, бүтээх гэсэн утга “ДЛ”. Улур гэдэг нь төрийн тогтсон хэллэг буюу ухагдахуун. Уг ухагдахуунд ул буюу төр, хууль гэсэн ухагдахуун орно. Тэгэхлээр улур гэдэг нь 1. ул бүтээх 2. төр хуулийг бий болгох 3. улс төвхнүүлэх гэсэн утгаар уг бичигт оржээ. Энэ изгүр бусад бичээст арвин байна.

Тм –өнгөрсний дагавар. Т С зармин. МНТ “см”

Өнөө хэрэглэж буй үгс: Тэнгэр, цаг, Тэнгэрдээ, түрг, Билгэ, хаан, бу, өдгөө, ул, ур.

Ганц энэ өгүүлбэрт гэхэд үгийн сан нь бүгд манайх, нэр үгийн тийн ялгал нь манайх, үйл үгийн цаг нь манайх.

Шинжээчийн багын долоон гишүүнээс ийм хариу ирэв:

6. “Сэргэлэн Интернэйшил экспедиши” төрийн бус байгууллагын тэргүүн С.Сэргэлэнгээс хамгийн сүүлд ирүүлсэн хувилбарын талаар ажлын хэсэг 6-р сарын 8-ны өдөр хуралдаж, нухацтай нягтлан хэлэлцсэний үндсэн дээр хүсэлт гаргагчийн ажил нь үсэг зүйг авиа зүй, бүтээвэр зүй, үгсийн сан, эх бичвэрийн аль ч төвшиндөө эрдэм шинжилгээний бүтээлийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа; эртний бичгийн дурсгалыг шинжлэх ухааны арга зүйгээр бус тааж уншдаг гэсэн ойлголтоор хандаж байгаа: монгол, түрэг хэлнээ ижил төсөөт хэлбэрээр тохиолдох өнө эртний дундын үгсийн тогтолцоог хэтрүүлэн ойлгож огт хамаарагдаггүй үгсийг ч өөрийн санаагаар гүжирдэн тааруулсан зэргийг тогтоосон болно”.

Ц.Батдорж дээрх ганц өгүүлбэрт үсэг зүйг, авиа зүй, бүтээвэр зүй, үсгийн сан нь хаанаа шаардлага хангахгүй байгааг хэлж өгнө үү? Та нарын дотор уг бичээсийг уншиж чадах ганц ч хүн байхгүй шүү дээ! Тийм учир мэдэхгүй сэдвээ мэддэг мэт өгүүлэхийн оронд үсэг шилжилт, өгүүбэр шилжилт, морфологийн задаргаан дээр ажилласан бол та долоо мянга гаруй жил хэрэглээнд байсан хүн бичгээ өлгийдөн авах анхны мэргэжлийнхэн болох байлаа. Та нар хоцоржээ. Та нараас мэдлэг боловсрол, билгэ ухаанаар илүү, газар усандаа хайртай

монголын сэхээтнүүд хүн бичгээ амтархан сурч байна. Та долоо түүхэнд хүн бичгээ үгүйсгэсэн, мэдлэггүй долоо болж үлдлээ. Ц.Батдорж та нарыг ажилд авсан Л.Болд Маловыг ингэж хөрвүүлснийг та юу гэж дүгнэх вэ?

Л.Болд:

Тэнгэр шиг тэнгэрт өршөөгдсөн (түүний заяагаар) төрсөн түрэгийн Билгэ (орч. цэцэн) хаан (би) энэ цаг (ийг эзлэн) (хаан ширээн)-д суув.

Ц.Батдорж оо ! Танай хайрт академич Л.Болд “шиг, өршөөгдсөн, төрсөн, цагийг эзлэн, хаан ширээнд, суув ”(гэх мэт маш олон үг бий) - эдгээр үсгийг хаанаас гаргаж ирэв? Уг өгүүлбэрт ийм үгс огт алга.

Уншигч та, “Янаглан хорлогч” 69-р нийтлэлээс Стамбулын туркийн найдвар Л.Болдын ажлын тухай мэдээлэл авсан билээ.

Уг шинжээчийн багт орсон дипломатч, Монгол Улсын тэргүүний сэхээтний нэг Ц.Цолмон, О.Дамбийням нар шинжээчийн багийн дүгнэлттэй санал нийлээгүй тул гарын үсэг зураагүй болно.

Дүгнэлт: ШУА-ийн Нийгмийн ухааны салбар буюу Хэл, зохиолын хүрээлэн, Түүх,археологийн хүрээлэн бол Улс үндэстэн бүрт орших, эс оршихын асуудал тулгараад буй даяаршлын эринд Монголын ард түмний тусгаар тогтнолын үндэс, амин дархлаа, эрхэм дээд үнэт зүйл болсон түүх, соёл, хэл, сэтгэлгээг тал бүрээс судлан таньж, улмаар Улс үндэстний аюулгүй байдлын үндсэн баталгаа нь ямагт болж ирсэн, болох ёстой байгууллага. 

Ард нийт, түүний дотор хүүхэд, залуус, хойч үеийнхэндээ түүх ,соёл, хэл, сэтгэлгээгийн сайтар таниулж улс үндсээ хамгаалан бадраах эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх үүрэгтэй байгууллага. Гэтэл энэ хоёр Хүрээлэн энэ өдгөө тэр үүргээ биелүүлэх нь байтугай харин ч эсрэгээр, харийнхны оюун сэтгэлгээний боолуудын хоргодох байр, Улсын төсөв, ард түмний мөнгөөр санхүүжиж байгаад, үндэстний анги тогтнол, ангид оршихуйд сэмхэн бөгөөд тасралтгүй аюул занал учруулдаг Янаглан хорлогч нарын үүр уурхай болж хувирчээ.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Fb: Sergelen International Expedition


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)