ЭХО, зүрх судас, нүд, шүдний үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв аймгийн Зуунмод хотод Улаанбаатарын өдөр арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд нийслэлээс нарийн мэргэжлийн эмч нар ЭХО, зүрх судас, нүд, шүд гэх мэт эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Нийслэлээс дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийж байгаа. Өнөөдрийн арга хэмжээний онцлох үзлэг бол үений болон булчингийн ясны эхо. Мөн эрэгтэйчүүдийн эмч нар ирсэн байна. Нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоогийн 600 орчим хүн үзүүлэхээр бүртгүүлээд байна” хэмээв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)