Эхнэрээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Лессото Вант улсын Ерөнхий сайд огцрохоор болжээ


Африкийн Лесото Вант улсын Ерөнхий сайд Томас Табане лхагва гаригт огцрох өргөдөл гаргахаар төлөвлөж байгаа тухай “France Presse”агентлаг мэдээлэв. Табане ирэх 7-р сарын сүүлчээр Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэж өнгөрсөн 2-р сард гэж мэдэгдэж байсан юм. Өдгөө 80 настай түүнийг 2017 онд хуучин эхнэрээ хөнөөсөн хэрэгт оролцсон гэж цагдаагийнхан сэжиглэж байгаа аж. Ерөнхий сайдын хуучин эхнэр Липолело Табане 2017 онд Масеру хотод байдаг гэрийнхээ ойролцоо бусдад буудуулан амиа алдсан байна. Уг аллага Ерөнхий сайд ба түүний хуучин эхнэр хоёрын гэрлэлтээ цуцлуулах “амаргүй” үйл явцын үеэр гарсан аж. Өнгөрсөн 4-р сард цагдаа нар Ерөнхий сайдын одоогийн эхнэр Месая Табанаг байцаалт өгөхийг шаардсан зарлан өгсөн боловч тэрбээр хаашаа ч юм алга болжээ. Хэсэг хугацааны дараа Месая Табанаг өөрөө цагдаагийн газар ирсэн байна. Түүнийг Ерөнхий сайдын хуучин эхнэрийг хөнөөсөн хэрэгт буруутгасан ч, батлан ​​даалтад гаргажээ. Ерөнхий сайд Томас Табане тус мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа албан тушаалаас огцрох шийдвэрийг өндөр наснаас үүдэлтэй гэж хэлжээ. Лесотогийн парламент энэ долоо хоногт эвслийн засгийн газрыг тараасан бөгөөд 5-р сарын 22-нд шинэ засгийн газар байгуулж, Ерөнхий сайдыг сонгох ёстой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)