Эхнэрээ баярлуулах гэж байгаад хүний машиныг шатаажээ

ЧД-5 хороо "Нисдэг машин" худалдааны төвийн хажууд автомашин шатаж байна" гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 08-ны 22 цаг 30 минутад Шуурхай удирдлагын төв хүлээн авчээ. Үүний дагуу шалгахад тус хороонд оршин суух 47 настай иргэн "Д" эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эхнэртээ зориулж, ОХУ-аас авчирсан цлиндр хэлбэрийн металл хошуутай, хатуу кардонон суурьтай, хоёр ширхэг салютыг дохионы пуужингаар  долоон давхрын цонхоороо буудуулах үед салютны хошуу эсрэг талын 12-р байрны зогсоолд байсан "Toyota Рrobox" автомашин дээр унаж шатаасныг цагдаагийн байгууллага шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)