“ЭХИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

Цахим хурлыг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ удирдан явуулж, Монгол улсын эхийн эндэгдлийн өнөөгийн байдал, Төрөх тойрон үеийн кардиомиопати, авах арга хэмжээ сэдвүүдээр ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг, НҮЗП-ийн дотор, зүрх судасны эмч Ж.Сугар нар мэдээлэл хийлээ

Цахим хуралд ЭХЭМҮТ, Өргөө, Хүрээ амаржих газар, аймаг, нийслэлийн ЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч нар, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүд, дотор, зүрх судасны эмч, Өмнөговь, Дорнод, Булган аймгийн  сум, өрхийн эмч, мэргэжилтэн бүхий 245 хүн Zoom-р холбогдон оролцлоо.

 Эрхтэн тогтолцооны эмгэгийг жирэмсний эрт хугацаанд илрүүлэх, жирэмслэлтийг үргэлжлүүлэн тээлгэх асуудлыг нарийн мэргэжлийн эмч нар багаар хамтран шийдэх, шаардлагатай тохиолдолд эхийг дээд шатлалын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх зэрэг асуудлыг цаг алдалгүй, шуурхай шийдвэрлэхийг ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)