Эхийн халамжийг Моцартын бүтээлээр орлуулав

Словакийн хүүхдийн эмнэлгийнхэн сахиургүй, эхээсээ тусдаа эмчилгээ хийлгэж буй нярайд Моцартын бүтээлүүдийг сонсгож тайвшруулах үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Ингэхдээ багачуудын толгойд чихэвч зүүлгэж байгаа гэнэ. Шинэ аргынхаа тухай тус эмнэлгийн эмч Славака Вирагова “Хөгжмийн аялгуу эхийн бүүвэйг орлож, хүүхдүүдийн амьсгал, зүрхний хэмнэлийг тогтвортой байлгах ач холбогдолтой.

Түүнчлэн төрсний дараа нярай шинэ орчинд зохицох гэж багагүй хямралд өртдөг. Харин салхинд найгах моддын чимээг хөгжмийн хэмнэлээр илэрхийлсэн Моцартын бүтээл тэднийг тайвшруулдаг” хэмээсэн байна. Тус эмнэлэг өвчтөнүүддээ өдөрт 5-6 удаа хөгжим сонсгож байгаа гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)