Эсэргүүцлийн шинэ “трэнд”

Үнэмлэхүй олонхтой парламентын ганц “дайчин” гишүүн С.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хонож магадгүй бололтой. Тэрбээр “эрдэнэ” мэт саналаа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын төлөө хандивлаж, ирэх өдрүүдэд эх оронч томилгоо хийхийг анхааруулсан юм.

Тэрбээр “Угаасаа энэ Засгийн газар байсан, байгаагүй нэмэргүй” хэмээн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, дараагийн Засгийн газрын томилгоо таалагдахгүй бол нэгдсэн хуралдааны танхимд хоноод ч болов эсэргүүцэхээ мэдэгдсэн юм.

Эрхэм гишүүн өмнө нь албан өрөөндөө хонож, эсэргүүцлээ илэрхийлж байсан бөгөөд түүнийгээ төгөлдөржүүлэх бодолтой яваа бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)