Эстонийн нийслэл Таплинд хотод чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ болж байна

Эстонийн нийслэл Таплинд хотод  чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ  болж байгаа билээ. Уг тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилэх бөгөөд  манай улсаас Э.Төгсжаргал, Д.Тэнгис, Э.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн, Э.Батмагнай, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Ч.Отгонтуяа, Н.Анударь, Б.Энхцэцэг, Ө.Пүрэвсүрэн, Э.Дэлгэрмаа, Ц.Хулан гэсэн 14 тамирчин оролцож байгаа юм. Тамирчид, дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдархан, олон улсын I зэргийн шүүгч Б.Алтангадасын хамт энэ сарын 9-нд эх орноосоо мордсон билээ.

Ташрамд дурдахад, Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин Ө.Баатархүү, ОУХМ С.Эрдэнэбаяр, Т.Даваахуяг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг түрүүлж байсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)