Эстонд парламентын сонгууль явагдав


Өчигдөр Эстон улсад нэг танхимт парламентын (Рийгикогу) сонгууль явагдаж өнгөрлөө. Саналын хуудасны 100% -ийг тоолж боловсруулсны дараа Эстоны баруун-либерал шинэчлэлийн нам 28.8% хувиар  ялалт байгуулжээ. Эл дүн тус намд 101 гишүүнтэй  парламентад 34 суудал эзлэх боломжийг олгож байгаа аж. Хоёрдугаарт  одоогийн эрх баригч Төвийн нам  23% хувьтай  үзүүрлэжээ. Түүний дараа Эстонын Консерватив ардын нам 17,8%, Эх орон нам 11%,Социал-демократ нам 9,8% хувийн санал тус тус авчээ. Энэ удаагийн сонгуульд улс төрийн 10 нам, 15  бие даагч нийт 1099 хүн нэр дэвшжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)