Эсгий хийх уламжлалт аргыг заав

Төв аймгийн Алтанбулаг сумын хэсэг малчин санаачилж, эсгий хийх уламжлалт аргыг залууст таниулах “Хонины найр” арга хэмжээг Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт зохион байгууллаа. БОАЖЯ дэмжиж, хамтарсан уг арга хэмжээний үеэр эсгий хэрхэн хийхийг заахын зэрэгцээ хонин холбоогоор уях, дээс томох зэрэг монгол ахуйн салшгүй хэсэг болсон мэдлэгийг залууст олгосон аж. Тав дахь удаагаа олон нийтэд хүргэсэн энэ эвентийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд ойрхон газарт зохион байгуулсан тул амралтын өдрөө ая тухтай өнгөрөөх гэсэн хүмүүс цөөнгүй зорьж очсон байна.

Бэлтгэсэн: Р.Жаргал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)