"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт 31 мянга гаруй хүүхэд хамрагджээ

Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр 2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх аж. Тэгвэл "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрт одоогийн байдлаар 31 618 хүүхэд хамрагдаад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)