Эрүүл мэндийн чиглэлээр ажиллах тусгай зөвшөөрөлгүй лабораторийн үйл ажиллагааг зогсоожээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/30 тоот “Тусгай зөвшөөрөлгүй эмнэлэг, эмчийн үйл ажиллагааг илрүүлэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжаар хяналт шалгалт хийгдсээр буй аж.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 25-р хорооны Олимп хотхоны 119-2 тоот 1 давхарт байрлах Мөнх цэнгүүн ХХК-ийн “Лабо” лабораторийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ. Тус лаборатори нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан аж.

Эх сурвалж: НМХГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)