Эрүүл мэндийн төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг ЗГ-ын нөөц сангаас гаргана

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 07-ны өдөр Хэнтий аймагт томилолтоор ажиллах үед иргэд, эрүүл мэндийн төвийн ажилтнууд болон тосгоны удирдлага хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна. Эрүүл мэндийн төв тосгоны 856 хүн, 250-иад өрх, отор нүүдлийн 1000 гаруй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)