Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

Өчигдөр Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн шалгах газраас бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх этгээдийг эрэн сурвалжилж буйгаа зарласан. Харин эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг өнөөдөр олжээ.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)