Эрэгтэй сагсан бөмбөгчид АВАРГА БОЛЛОО

Манай улсад эрчимтэй хөгжиж буй 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын төлөөх тэмцээн зохиогдож аваргуудаа өчигдөр тодруулав. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс зэрэглэл багатай ч Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хуваарьт багтдаг тус тэмцээнд 15 орны 27 баг оролцож байгаа билээ. Манай улсын эмэгтэй шигшээ баг хэсгээсээ шалгарсан ч, Энэтхэгийн багтай шөвгийн наймд хүч үзээд 16:14-өөр дийлдэж, тэмцээнийг орхилоо. Харин эрчүүд хасагдах шатны эхний тойрогт Тайванийг 21:13-аар илүүрхэж, хагас шигшээд Австралитай үндсэн цагт 17:17-гоор тэнц­ сэн бол нэмэлт цагт хоёр оноо илүү авснаар шиг­шээд шалгарсан юм.

Улмаар аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд Шинэ Зеландын шигшээг 19:14-өөр буулган авч, ну­тагтаа аваргаллаа. Харин хүрэл медалийг Австра­лын шигшээ зүүв. Уг тэмцээний шилдэг тоглогчоор Э.Дөлгөөн тодорсон. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Австрали алт, Малайз мөнгө, БНХАУ-ын баг хүрэл медаль хүртлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)