Эрчүүд хэдэн насандаа хамгийн их бухимддаг вэ

Английн цахим сайт болох "Airbnb"-гийн хийсэн судалгаагаар эрчүүд хэдэн насандаа хамгийн их бухимддаг болохыг тогтоожээ. Судалгаанд 2000 гаруй хүн оролцсон бөгөөд эцэст нь 39 насыг хамгийн их бухимддаг үе гэж тодорхойлов. 

Харин 27 насандаа эрчүүд халуун цөлийг туулж, үсэрч дэвхцэж байдаг ид үе аж.

Судалгаанд хамрагдсан эрчүүд 30 нас даваад ирэхээр амьдрал илүү уйтгартай болдог гэж хариулсан байна.

Тэгвэл эмэгтэйчүүдийн бухимддаг эрчүүдийнхээс харьцангүй өмнө эхэлдэг. Тэд 35 насандаа илүү бухимддаг гэж хариулжээ. 

Харин 50 наснаас хойш эрчүүд ч тэр бүсгүйчүүд ч тэр илүү дутуу зүйлд санаа зовних нь багасч, илүү тайван болдог гэнэ. Энэ наснаас хүний амьдралыг харах толь өөрчлөгдөж, туршлага суусан байдаг тул элдэв зүйлд бухимдахаа больдог аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)