Эрчүүд бүсгүйчүүдээс дутахгүй тольддог

Хүүхнүүдийг л толинд хардаг гэсэн ойлголт ард хоцров. Орчин үед эрчүүд толийг өргөн хэрэглэдэг болсон. Бүр эмэгтэйчүүдээс дутахгүй өдөрт олон удаа тольдог гэж британи судлаачид мэдээлжээ. Эрчүүд толины өмнө эргэлддэг гэсэн дүгнэлтийг тэд зүгээр ч нэг хийгээгүй.

Судалгаандаа янз бүрийн насны 1000 гаруй эрийг хамруулахад тэд өдөрт дор хаяж 16 удаа ямар нэгэн байдлаар тольддогийг мэдсэн байна. Зарим нь өдрийн турш 23 удаа тольдож байжээ. Эмэгтэйчүүд будаг, энгэсэгээ сэргээхээр олон дахин тольддог. Харин эрчүүд “Яах гэж толины өмнө эргэлддэг вэ” гэсэн асуултад “Өөрийгөө ямар харагдаж байгааг сонжиж, хувцсаа янзлах гэж” хэмээн хариулжээ.

Судлаачдын дүгнэснээр эрчүүд ийнхүү толиноос “хамааралтай” болж байгаа нь инстаграм, гар утсаараа зургаа авдаг болсон зэрэг шалтгаантай холбоотой гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)