Эрчүүдэд зориулсан “амьд” хүүхэлдэй

Орчин цагийн ажил, амьдралын хэмнэл, техник технологийн хурдацтай хөгжил сайхан зүйлд хүргэж байгаа ч олон саар талтайг дэлхийн эрдэмтэд бүү хэл жирийн хүмүүс ч мэдэрч буй. Үүний нэг нь хүмүүс хоорондын амьд харилцаа үгүй болж байгаа нь сэтгэл эмзэглүүлж, анхаарах чухал асуудал болсон. Үүнээс хамгийн гол аюул нь хүн хүнээ гэх сэтгэл гээгдэж буй явдал юм. Сүүлийн үед олон оронд хийсэн судалгаагаар эрчүүд найз бүсгүйгээс илүүтэйгээр хиймэл хүн, бүр тодруулбал бэлгийн “хамтрагч” хүүхэлдэйг түлхүү сонирхох болсон талаар сэтгэл судлаачид сануулсаар. Энэхүү эрэлт хэрэгцээг даган хүүхэлдэй үйлдвэрлэгчид томчуулд зориулан янз бүрийн “эмэгтэй”-г гаргах болжээ. Хятад эрчүүд ийм хамтрагчийг илүүд үзэх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл “RealDoll” 2017 он гэхэд онцгой чадвартай секс хүүхэлдэйг худалдаанд гаргахаар ажиллаж буйгаа мэдээлжээ. Тус компанийн мэргэжилтэн Мэтт МакМаллен “New York Times”-д өгсөн ярилцлагадаа “Эрчүүдэд зориулсан манай хүүхэлдэй өөрийн хүслийг илэрхийлж “ярьж”, үйл хөдлөлөөрөө гайхашруулж, сайхан мэдрэмж өгч  чадна. Жишээ нь, Хайр дурлал гэдгийг мэдрэхийг хүсэж буйгаа хэлээд харилцагчийнхаа хүссэнд тааруулан хариу үйлдэл хийнэ” гэсэн байна. Ийм онцгой бүтээгдэхүүний үнэ 10.000 доллараас багагүй байх гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)