Эрх зүйн зөвлөгөөг цахимаар аваарай

Засгийн газрын Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг, мэдээллийг хялбар, шуурхай хүргэх зорилгоор e-khutuch. mn цахим хуудсыг өчигдрөөс хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү цахим хуудас нь иргэдэд тулгамдсан асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх нэгдсэн мэдээллийн сан аж. Тус хуудас нь эрх зүйн хөтөч, төрийн үйлчилгээ, эрх зүйн баримт бичиг, өмгөөлөл, мэдээллийн сан гэсэн хэсэгтэй бөгөөд иргэд цахимаар зөвлөгөө авах боломжтойгоороо онцлог болжээ. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй байлгах үүднээс зөвлөгөө, мэдээллийг дуу, дүрс бичлэгийн хэлбэрээр түгээх гэнэ. Уг цахим хуудсыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Нээлттэй нийгэм форум” хамтран ашиглалтад оруулжээ.

Бэлтгэсэн: Г.Жаргалмаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)