Эрхүүд болсон үерийн улмаас нас барсан хүний тоо 14-т хүрчээ

ОХУ-ын Эрхүү мужид болсон үерийн улмаас нас барсан хүний тоо 14 болсон тухай ТАСС мэдээлжээ. Тус мужийн албаны хүний мэдээлснээр одоогийн байдлаар 198 хүн тэр дундаа 38 бага насны хүүхэд хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдээд байгаа аж.   Нийт 1,3 мянган хүн эмнэлгийн тусламж авсан байна. Одоогийн байдлаар 13 хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд аюулын бүсээс  нийт 2,6 мянган  хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эрхүү мужаар үргэлжлэн орсон  ширүүн борооны улмаас тус бүс нутгийн  гол мөрөн эргээсээ хальснаар автомашины дэд бүтэц  гэмтэж, 28 суурин,  6,7 мянган  орон сууц усанд автаад байна. Онцгой байдлын дэглэм Тулунск, Чунск, Нижнеүдинск, Тайшетск, Зиминск, Куйтунск зэрэг дүүргүүдэд тогтоожээ. Өнгөрсөн бямба гарагт  гамшгийн бүсэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирж нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)