Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа


Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98, Цагдаагийн байгууллагын 98, Дотоодын цэргийн 97, Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн түүхт ойг тохиолдуулан шагналын хур буулаа. Тухайлбал, ЦЕГ-ын ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 18 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдгээр, 47 алба хаагчийг “Хүндэт жуух”-аар, 2 алба хаагчийг “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр шагнаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан 11 алба хаагчдад цагдаагийн цол олгосон юм.

Ийнхүү хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяагаа үнэлүүлэн шагнагдсан нийт алба хаагчдын хаацаашдын ажилд нь амжилт хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)