“Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн хамт олоныг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах ёслол боллоо

Элэг шилжүүлэн суулгахад хамтран зүтгэсэн мэс заслын багийг хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Монгол улс дэлхийд элэх шилүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн. 2020 оныг хүртэл нийт 100 тохиолдолд амьд болон тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг энэ сарын 14-ий өдөр амжилттай хийж дуусгасан юм.

УНТЭ-ийн ерөнхий захирал Н.Лхажий арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Элэг шилжүүлэн суулгах анхны хагалгаа Монгол Улсад 2011 оны есдүгээр сарын 24-нд хийгдэж байлаа.Өнөөдөр 100 дахь мэс заслаа амжилттай хийж, эх орондоо нутагшуулснаа Төр засагтаа баяртайгаар мэдэгдэхэд таатай байна.

Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хөгжлийг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зэрэг Тогтвортой хөгжлийн зорилтын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно" гэв.

Анх УНТЭ элэг шилжүүлэн суулгах баг нь 2007 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслын төслийг Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр эхлүүлж 26 гахайд элэг шүлжүүлэн суулгах туршилтын мэс засал хийж эхэлсэн2011-2016 оны хооронд элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон 30 эмчлүүлэгч 65-85 сая төгрөгийг хувиасаа гарган мэс засалд орсон бол 2016 оноос хойш улсын төсвөөс 65 сая төгрөг, мэс заслын өндөр өртөгтэй багаж, тоног төхөөрөмжийн даатгалаас 20 орчим сая төгрөг гаргаснаар, эмчлүүлэгчид хувиасаа 7-10 сая төгрөг төлдөг систем рүү шилжсэн юм.

Эдийн засгийн хягаарлагдмал хүнд үед хөрөнгө хүч, технологийн  ололт дэвшил , мэргэжлийн ур чадвар шаардсан элэг шилжүүлэн суулгах эмчилгээг өнөөгийн түвшин хүртэл нутагшуулсан нь “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн хамт олоны тууштай хөдөлмөр хичээл зүтгэлийн ачаар элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон эмчлүүлэгчидийн амыг аварч эрүүл бие элэг бүтэн амьдралыг бэлэглэж  чадсан нь хамгийн том амжилт юм.

Б.Чингүүн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)