Эрмитаж музей У.Хүрэлсүхэд "Чингисийн чулууны бичиг"-ийн хуулбарыг дурсгана

ОХУ-ын Санкт-Петербург хотод байрлах Эрмитаж музейд Монголын нутгаас олдсон их хэмжээний археологийн олдворууд хадгалагддаг. Тэгвэл тус музей Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан монголчуудад нэгэн бэлэг бэлдсэн бололтой.

Энэ талаар тус музейн захирал Михаил Пиотровский хэвлэлийн бага хурлынхаа үеэр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд "Эрмитажийн нээлттэй хаалганы өдрүүд" арга хэмжээний үеэр манай музейд зочилно. Энэ үеэр бид түүнд Чингисийн үеийн чулуун бичгийн хуулбарыг бэлэглэхээр төлөвлөж байна” гэв.

"Чингисов камень" хэмээн нэрлэгдэж буй энэхүү чулуун бичиг нь 1224 эсвэл 1225 оны үеийн монгол бичгийн хамгийн эртний дурсгал бөгөөд маш сайн хадгалагдан өнөөг хүрчээ. Энэхүү чулууны бичгийн зарим нэг үг, үсэг нь бүдгэрсэн бөгөөд юуны талаар өгүүлж буй нь өнөөдрийг хүртэл эрдэмтдийн дунд маргаан дагуулж байна. Гэхдээ орчин үеийн эрдэмтдийн ихэнх нь энэхүү чулуун бичиг нь Чингис хаан Сартуулыг байлдан дагуулж, ялалт байгуулсан талаар бичсэн гэж үздэг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)