“Эрдэнэт хивс” ХХК-д үйлдвэрлэлийн осол гарч, хүн гэмтэв-д үйлдвэрлэлийн осол гарч, хүн гэмтэв

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт хивс” ХХК-ийн ноос боловсруулах хэсэгт үйлдвэрлэлийн осол гарч, 20 настай залуу өртөж хүнд гэмтжээ. Осол энэ сарын 9-ний 10.30 цагийн үед гарсан бөгөөд ноос боловсруулах, сэгсрэх машин баригчаар ажилладаг Б ажлаа хийж байхдаа ийнхүү осолд өртсөнийг орон нутгийн эрүүл мэндийн болон хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Өдгөө тэрбээр Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж буй гэнэ. Мөн Баянхонгор аймагт 16 настай охин өндрөөс үсрээд хөлөө гэмтээжээ. Тэрбээр бусдын эд хөрөнгө хулгайлсан хэрэгт холбогдон аймгийн Цагдаагийн газарт шалгуулж байхдаа гуравдугаар давхрын цонхноос нь унасан гэнэ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)