“Эрдэнэс Монгол”, МАК хамтарсан компани байгуулах нь

“Эрдэнэс Монгол”, МАК хамтарсан компани байгуулах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна. Ингэснээр уул уурхайн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэл байгуулж буй аж. Тэд хайгуул, судалгааны ажил хийсэн болон хийгээгүй эрдсийн хуримтлал бүхий талбайд геологи, уул уурхайн эрэл, хайгуул, судалгаа, олборлолт, баяжуулалт болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах гэнэ.

МАК буюу “Монголын алт корпорац” нь геологи, уул уурхай, нүүрс хими, эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Тухайлбал, Адуунчулуун, Хөөт, Нарийнсухайтын ордод хайгуулын ажил хийж иржээ. Мөн Цагаан суварга, Түмэн-Өлзий, Сэвхүүл толгой, Хүрэн хамар уул зэрэг талбайд ерөнхий эрэл, урьдчилсан хайгуул хийж байгаа гэнэ. Бас цахилгаан станц, нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлэхээр судалж буй. Тэгвэл “Эрдэнэс Монгол” нь “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Эрдэнэс Оюутолгой”, “Мон-Атом”-ыг хариуцдаг толгой компани нь билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)