Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Л.Мөнхбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ундраа хэвлэлд ярихдаа "Эрдэнэсийн сангийн тухай хуулиас миний хамгийн их ач холбогдол өгч буй нэг заалт бий. Олборлосон алтыг Монголбанк худалдаж авахдаа ямар гарал үүсэлтэй, олборлох явцдаа байгаль орчинд ээлтэй байсан эсэхийг тооцоолох, тэдгээрт хяналт тавих боломжийг нээсэн зохицуулалт уг хуульд орж байгаа. Энэ нь Эрдэнэсийн сангийн тухай хуулиар дамжуулж байгаль орчны нөлөөлөлд эерэг үр дүн үзүүлэх чухал үүрэгтэй" хэмээн ярьсан юм.

Хуулийн төслөөр эрдэнэсийн санд холбогдох нэр томьёог холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна гүйлгээ сангийн зарцуулалт, эрдэнэсийн сангийн бүртгэл, Эрдэнэсийн санд олборлосон алт авах, гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх үйл ажиллагаа, иргэн, хуулийн этгээд эрдэнэс эзэмших, Монголбанк үнэт металлын сорьц тогтоох үйл ажиллагаа явуулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)