ЭРДЭНЭЖАМЪЯН ГЭЖ ХЭН БЭ

Сүүлийн үед хэвлэлийн баатар болоод байгаа Э.Эрдэнэжамъянг намынх нь удирдлагууд “Манай хүн Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс бус, иргэний хувиар и-мэйл илгээсэн” хэмээн өмөөрч, өнгөрсөн баасан гаригт байр сууриа илэрхийлсэн. Гэвч мань хүн өөрөө “Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс албан тоот илгээсэн” хэмээн хэв лэлүүдэд ярилцлага өгч, хэргээ хүлээсэн нь хачирхалтай. Үнэхээр албан тушаалаа ашиглаж ийм үйлдэл хийсэн бол түүнийг огцрох ёстой хэмээн олон нийт үзэж байгаа. Хууль хяналтын байгууллагаас энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм.Тэнгэрийн умдаг атган, төрийн сайдын сэнтийд заларсан энэ азтай залуу чухам хэн бэ.

1997 онд нийслэлийн 80 дугаар сургууль, 2002 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн тэрбээр “Монголын скаутын холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн даргаас ажлынхаа гарааг эхэлжээ. Хүүхэд байхаасаа л нийгмийн идэвхтэй нэгэн байсан тэрбээр Скаутын холбоонд орсон байж. “Монголын скаутын холбоо”-нд хэдэн ажил ажиллаж байгаад “Эрдэнэс МГЛ” компани байгуулагдахад хуулийн хэлтсийн даргаар нь томилогджээ. Оюутолгой, Тавантолгойн гэрээ байгуулахад тэнд Ажлын хэсэгт нь ажиллаж байсан байна.

Үүний дараа нүүрсний тээвэр хийдэг нэгэн компанид гүйцэтгэх захирлын албыг гэрээгээр нэг жил хашсан гэнэ. Харин 2011 оноос Н.Энхбаярын хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн ажээ. 1997 онд МАХН (МАН)-д элссэн бөгөөд тэр үедээ намын үүрийн дэд даргын алба хашдаг байж. 2008 онд МАХН-ын сонгуулийн штабт менежерээр ажилласан байна. “Оргил” рашаан сувиллын дэр гэдэх байрнаас нь Н.Энхбаярыг ба ривч лах үед Э.Эрдэнэжамъян гадаа нь шөнөжин хашгирч, эсэргүүцэл илэрхийлж байсан хүний нэг. Шүүх хурлын үеэр ч тэмцлийн тэргүүнд тэр явсан гэж хэлж болно.

2012 оны сонгуулиар тэр намынхаа жагсаалтын 12 дугаарт бичигдсэн байна. Хууль зүйн дэд сайд болох саналыг МАХНаас өмгөөлөгч С.Нарангэрэлд тавихад татгалзсан аж. Тэгээд доктор Ч.Хурцын охин Х.Оюунцэцэгтэй өрсөлдөөд Э.Эрдэнэжамъян ялж, дэд сайдын албан тушаалд томилогдсон байна. Өдгөө тэрбээр МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн, “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн гишүүн, Ажлын албаны даргын албан тушаалтай. Э.Эрдэнэжамъян эхнэр, хоёр хүү хэдтэй. Гэр бүлийнх нь хүн сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд эмэг тэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн бус байгууллагад ажилладаг аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)