Эрдэмтэд тархины гэмтлийг бүрэн эдгээх эм гаргаж авчээ

АНУ-ын Вашингтон пост сонин болон "Engadget" цахим хуудасны мэдээлснээр Сан Франциско хотын Калифорни мужийн их сургуулийн эрдэмтэд тархины гэмтлийг бүрэн эдгээх зорилгоор шинэ эм бүтээсэн бөгөөд хулгана дээр хийсэн анхны туршилт амжилттай болжээ. Тус их сургуулийн эрдэмтэд "ISRIB" хэмээн нэрлэсэн шинэ бүтээгдэхүүн нь тархи нь гэмтэлтэй хулганыг хэдийгээр бүрэн эмчлээгүй боловч суралцах болон санах чадварыг бүрэн сэргээсэн гэж мэдэгдлээ.

Хачирхалтай нь "туршилтын туулай" болсон хөөрхий хулгануудыг гэмтлээс нь хойш сарын дараа уг эмийг өгч, эмчилгээг хийж эхэлсэн бөгөөд үр дүн нь гайхалтай гарсанд судлаачид баяртай байгаа аж. 

Эрдэмтэдийн нээсэн шинэ судалгаа нь ирээдүйд тархины гэмтлийг 100% эмчилдэг болно гэсэн итгэл төрүүлж байна. Судлаачид ч уг туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа аж. Сонирхуулахад, зөвхөн АНУ-д гэхэд тархины гэмтэлтэй хоёр сая орчим хүн амьдардаг гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)