Эрдэмтийн үг цуврал лекцийн ээлжит лекцийг баасан гаригт тавина

БСШУСЯ, ШУА-иас олон нийтэд зориулан “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ. 6 дахь удаагийн лекцийн зочин эрдэмтнээр МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ү.Отгонбаяр уригдаж “Дата анализ, статистикийг амьдралд ашиглах нь” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншина. Мэдээллийн болон тооцоолон бодох технологийн үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, нийгэм, шинжлэх ухааны бүхий л салбарт хором тутам их хэмжээний дата үйлдвэрлэгдэн гарч байна. Үүнтэй холбогдуулан, энэ датад анализ болон статистик үнэлгээ хийх, математик загвар гаргах, цаашилбал аливаа шийдвэр гаргахдаа эдгээр үр дүнгүүдээ ашиглах зэрэг шаардлага өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Лекцээр бодит амьдралд дата анализ хэрхэн ашиглагдаж байгаа талаар сонирхолтой жишээнүүд ашиглан тайлбарлах юм. Лекц 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15.00 цагт Танан төв/Спортын төв ордны зүүн хойно/-ийн хурлын танхимд болно. Холбогдох утас 99045949


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)