энэ өдөр дэлхийн түүхэнд 11-23

  1. 912 оны энэ өдөр Германы болон Ариун Ромын эзэнт гүрний хаан Агуу I Оттон төржээ.
  2. 1202 оны энэ өдөр католик шашинтны Зара хот руу  загайлмайтнууд дайран орсноор Загалмайтны дөрөв дэх дайн эхэлжээ.
  3. 1527 оны энэ өдөр хятадын гүн ухаантан, түүхч, уран зохиолч Ли Жи төржээ.
  4. 1763 оны энэ өдөр Оросын хатан хаан II Екатерина Анагаахын коллегийг (нэг ёсны эрүүл мэндийн яам) байгуулах тушаал гаргажээ.   
  5. 1833 лны энэ өдөр Францын  алдарт  цэргийн жанжин Жан Баптист Журдан төржээ.
  6. 1837 оны энэ өдөр Нидерландын физикч, Нобелийн шагналт Ян Дидерик Ван-Дер-Ваальс төржээ.
  7. 1852 оны энэ өдөр Англид анхны шуудангийн хайрцаг гарчээ.
  8. 1866 оны энэ өдөр Оросын хаан II Александрын амь насанд халджээ.
  9. 1877 оны энэ өдөр АНУ  Гэгээн Лаврентийн мөрөнд бүх цаг үед загас барьж байхын төлөө Канадад 5,5 сая$ төлжээ.
  10. 1890 оны энэ өдөр Нидерландын хаан ширээнд  10 настай Вильгельмина гүнж заларчээ.
  11. 1896 оны энэ өдөр Чехийн Ерөнхийлөгч  Клемент Готвальд төржээ.
  12. 1903 оны энэ өдөр дэлхийн дуурийн алтан тенор Энрико Карузо анхны тоглолтоо АНУ-ыг Метрополитен Опера-д хийжээ.
  13. 1904 оны энэ өдөр АНУ-ын Сент-Луисд III Олимпын тогололтууд дуусчээ.
  14. 1918 оны энэ өдөр Берлин хотод  усан цэргүүд канцлерын ордонг эзлэн рейхканцлер Фридрих Эбертыг баривчилжээ.
  15. 1921 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Уоррен Хардинг эмч нарыг өвчтөнгүүддээ шар айрыг бичиж өгөн “архины эсрэг” хуулийг шууд биш утгаар зөрчөхийг хоригложээ.
  16. 1923 оны энэ өдөр зохион бүтээгч Якоб Шик цахилгаан сахалын машин бүтээсэн патентаа авчээ
  17. 1923 оны энэ өдөр Германд Коммунист намыг хоригложээ.
  18. 1936 оны энэ өдөр Мексикт засгийн газар хувийн өмч хөрөнгийг нийгэмчилэх эрхтэй хууль батлагджээ.
  19. 1938 оны энэ өдөр Японы арми  Фужоу портыг эзэлжээ.
  20. 1940 оны энэ өдөр Унгар, Румын хоёр улс  Герман, Итали, Япон улсын гурван талт гэрээнд нэгджээ.
  21. 1943 оны энэ өдөр Ф.Рузвельт, У.Черчилль, Чан Кайши нар Японыг бут цохих тухай Каирын хэлэцээр эхэлжээ.
  22. 1954 оны энэ өдөр “Женерал Моторс” компани 50,0 сая дахь машинаа үйлдвэрлэжээ. Тэрхүү машин нь  хоёр хүний суудалтай, алтаар бүрсэн “Шевроле” байжээ.
  23. 1955 оны энэ өдөр ЗХУ Хиросим дээр хаясан бөмбөгөөс 300 дахин хүчин чадалтай ус төрөгч бөмбөгийн туршилт хийжээ.
  24. 1957 оны энэ өдөр Б.Постернакийн “Живаго эмч” роман хэвлэгдэн гарчээ.
  25. 1958 оны энэ өдөр Гана, Гвинея хоёр  нийлж нэг улс болох талаар тохиролцосон аж. Энэ нь  Баруун Африк бүхэлдээ нэгдэх шалтгаан болох ёстой байжээ.    
  26. 1966энэ өдөр Хятадын улаан хувьсгалчид Засгийн газрын тэргүүн Лю Шаоцыг  болон Коммунист  намын төв хорооны нарийн бичгийн дарга Ден Сяопин нарын  бүх эрх мэдлийг  авч хаяхыг шаарджээ.
  27. 1968 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Де Голь тус улсын мөнгөн тэмдэгт франкийн ханшийг бууруулахаас татгалжээ.
  28. 1971 оны энэ өдөр БНХАУ НҮБ-ын Аюулгүй зөвлөлд байнгын төлөөлөгчтэй болжээ.
  29. 1974 оны энэ өдөр Владивосток хотод АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Форд болон ЗХУ-ын тэргүүн Л.Брежнев нар уулзаж, зэвсэглэлийн хяналтын талаар хэлэлцсэн аж.
  30. 1980 оны энэ өдөр Италийн өмнө зүгт гарсан газар хөдлөлтийн улмаас 4800 хүн амиа алджээ.
  31. 1981 оын энэ өдөр Хятадад хувийн аж ахуй, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.
  32. 1988 оны энэ өдөр Азербажанд үндэстэн хоорондын мөргөөлдөн байнга гарах болсонтой холбогдуулан онц байдпал тогтоожээ.
  33. 1991 оны энэ өдөр “Qeen” хамтлагийн дуучин Фредди Меркьюри  ДОХ- р өвчилсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд маргааш нь нас баржээ.
  34. 1996 оны энэ өдөр Ангол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ.
  35. 2006 оны энэ өдөр Францын алдарт жүжигчин Филипп Нуаре нас баржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)