Энэ өдөр дэлхийн түүхэнд 11-22


  1. 1307 оны энэ өдөр Ромын Пап V Клемент Францын хаан Филлипын тамплиеруудын эсрэг өдөөсөн хэргийг зөв хэмээн зарлиг буулгажээ. Эл зарлигыг Европын бүх орон дагаж тамплиеруудыг мөрдөн мөшгөх болжээ.
  2. 1318 оны энэ өдөр Алтан Ордонд Александр Невскийн үеэл Тверийн ханхү Михаил Ярославович алуулжээ.
  3. 1542 оны энэ өдөр каминий өмнө дулаацан сууж байсан Испанийн хаан III Филипп галын дөлөнд түлэгджээ. Хааны ордны дэг жаяг нь хэрээс хэтэрснээс болж хааныг галнаас холдуулах хүн олдоогүй аж.
  4. 1621 оны энэ өдөр Английн агуу яруу найрагч Жон Донн Лондон хотын гэгээн Павлийн сүмийн хамба лам болжээ.
  5. 1803 оны энэ өдөр Оросын цэргүүд Тоголон төмөр хааны одоогийн Азербажан  улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан Гянжийн  хант улс руу дайран оржээ.
  6. 1806 оны энэ өдөр Канадад анхны франц хэл дээрх сонин гарчээ.
  7. 1808 оны энэ өдөр Английн нэрт аялагч, түүхэнд анхны  аялал жуулчлалын агентлаг байгуулсан Томас Кук төржээ.
  8. 1869 оны эн өдөр Францын зохиолч, Нобелийн шанналт Андре Жид төржээ.
  9. 1877 оны энэ өдөр  Испаний хөл бөмбөгийн “Барселона” багийн  үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч швецарийн тамирчин Жоан Гампер төржээ.
  10. 1890 оны энэ өдөр Францын генерал, улс төрч Шарль де Голь төржээ.
  11. 1906 оны энэ өдөр Орост Столыпины хөдөө аж ахуйн шинэчлэлийн бодлого эхэлжээ.
  12. 1909 оны энэ өдөр Ах дүү Орвил Райт болон  Уилбер Райт нар нисэх онгоцыг үйлдвэрлэх анхны компанит ажлыг эхлүүлжээ.
  13. 1916 оны энэ өдөр Английн зохиолч Жек Лондон амиа хорложээ.
  14. 1917 оны энэ өдөр Канадад Үндэсний хоккейн лиги байгуулагджээ.Эл лиги “Монреаль Канадиенс”, “ Монрейль Марунз”, “Торонто Аренас”, “Оттава сенаторз”, “Квебек Булдогз” гэсэн таван багаас бүрджээ.
  15. 1918 оны Польш Бүгд найрамдах улсаар тунхаглагджээ.
  16. 1928 оны энэ өдөр Перс гүрэн Бахрейн аралыг өөрийнх гэж мэдэгджээ.
  17. 1928 оны энэ өдөр хөгжмийн зохиолч М.Равелийн алдарт “Балеро” бүтээл анх Парис хотноо тоглогджээ
  18. 1938 оны энэ өдөр  устаж үгүй болсон гэж байсан  эртний целекант хэмээх загасыг өмнөд африкийн  эргээс барьжээ.
  19. 1943 оны энэ өдөр Ливан тусгаар тогтнолоо зарлажээ.
  20. 1947 оны энэ өдөр Ираны ассамблей ЗХУ-тай хийсэн газрын тосны гэрээгээ  цуцалжээ.
  21. 1956 оны энэ өдөр Австралийн Мельбурн хотод ХVI Олимпын тоглолтууд эхэлжээ.
  22. 1963 оны энэ өдөр Даллас хотод АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Кеннеди алуулжээ.
  23. 1963 оны энэ өдөр “Битлз” хамтлаг “White The Beatles” цомгоо гаргажээ.
  24. 1976 оны энэ өдөр Финлядын рок хөгжимчин, ая зохиогч, яруу найрагч, “HIM” хамтлагийн ахлагч Херманни Вало төржээ.   
  25. 1977 оны энэ өдөр Парис, Лондон, Нью-Йоркийн хооронд “Конкор” онгоцны нислэг эхэлжээ.
  26. 1986  оны энэ өдөр  Майк Тайсон мэргэжлийн боксын хүнд жингийн аварга болжээ. Боксын түүхэнд хамгийн залуу аврага болсон аж.
  27. 1988 оны энэ өдөр Азербажаны Баку хотод армян үндэстнүүдийн эсрэг нийтийг хамарсан  үймээн гарчээ.
  28. 1990 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчер огцорч байгаагаа мэдэгджээ.
  29. 1993 оны энэ өдөр Францын жүжигчин Адель Экзаркопулос төржээ. Тэрээр “Алтан даль мод” (Каннын кинонаадмын гол шагнал) шагнал хүртсэн хамгийн залуу эмэгтэй жүжигчин аж.
  30. 2003 оны энэ өдөр Гуржийн парламентыг Ерөнхийлөгч Эдурад Шаварназегийн өрсөлдөгчид булаан эзэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)