Энэ өдөр дэлхийн түүхэнд: 11-08


  • 1519 оны энэ өдөр Кортесын арми Мексикийг эзлэн авчээ.
  • 1602 оны энэ өдөр Оксфордод алдарт Бодлианы номын сан байгуулагджээ.
  • 1623 оны энэ өдөр Шекспирын түүвэр зохиол хэвлэгдэн гарчээ.
  • 1687 оны энэ өдөр янычаруудын бослого гарч Египтын султан IV Махмудыг хаан ширээнээс авч хаяжээ.
  • 1793 оны энэ өдөр Лувр нээгджээ.
  • 1833 оны энэ өдөр АНУ-д анхны төмөр замын осол гарчээ.
  • 1847 оны энэ өдөр алдарт “Дракула” романы эзэн, ирландын зохиолч Брэм Стокер таржээ.
  • 1872 оны энэ өдөр Кристофер Шоулз, Жеймс Денсмор нар бичгийн машин бүтээжээ
  • 1895 оны энэ өдөр Германы эрдэмтэн Вильгельм Конрад Рентген “рентгенэн туяаг” нээжээ.
  • 1900 оны энэ өдөр Т. Драйзерын “Кери эрч” роман гарчээ.
  • 1918 оны энэ өдөр Туркийн зэвсэгт хүчин Бичераховыг Порт-Петровскаас түрэн гаргажээ.
  • 1923 оны энэ өдөр Мюхенд “шар айрагны бослого” хэмээн нэрлэгдсэн анхны нацист бослого гарчээ.
  • 1935 оны энэ өдөр Францын алдарт жүжигчин Ален Делон төржээ.
  • 1939 оны энэ өдөр А. Гитлерын амь насанд халдах анхны оролдлого гарчээ.
  • 1946 оны энэ өдөр Нидерландын хөл бөмбөгийн дасгалжуулагч, ОХУ-ын шигшээ багийг дасгалжуулагч асан Гус Хиддинг төржээ.
  • 1960 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жон Кеннеди сонгогджээ.
  • 1991 оны энэ өдөр Чечень-Ингушетад онц байдал зарлагджээ.
  • 2008 оны энэ өдөр Оросын цөмийн шумбагч онгоцон дээр осол гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)