Энэ өдөр дэлхийн түүхэнд 05-11

Тавдугаар сарын 11-ний энэ өдөр дэлхийн түүхэнд болосн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

  • 303 онд Византийн эзэнт гүрэн "Нова Рома" болгон нэрээ өөрчлөв. Гэвч олон нийтэд Константинополь нэрээрээ алдаршсан юм.
  • 868 онд Хятадад "Очир эрдэнийн судар" хэвлэгдэв. Энэ нь дэлхийн хамгийн анхны хэвлэмэл ном байсан билээ.
  • 912 онд Византийн эзэнт гүрний хаан ширээнд Александер суужээ.
  • 1310 онд Францын хаан IV Филип хаан "Баатруудын темплар"-ын 54 гишүүнийг тэрс үзэл гаргасан хэргээр галдан шатаажээ.
  • 1502 онд Суут аялагч Кристофер Колумб Америк руу хийх сүүлийн аялалдаа гарчээ. Тэрбээр энэ удаад Кадиз хотод хүрсэн юм.
  • 1647 онд Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хотын захирагчаар Петер Стайвесант сонгогджээ.
  • 1792 онд Америкийн судлаач, худалдаачин Роберт Грей Колумб гол руу хийх эхний аялалдаа гарав.
  • 1813 онд Австралийн үзэсгэлэнт хайрхан Хөх нурууг Уиллиам Лоусон, Григори Блекслэнд, Уиллиам Вентуорт нар илрүүлжээ.
  • 1846 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс К.Полк Мексикт дайн зарлах эсэхийг Конгрессоос асуужээ. Үүнээс хойш ердөө хоёр хоногийн дараа Мексик-Америкийн дайн эхэлсэн юм.
  • 1857 онд Энэтхэгийн босогчид Британийн эсрэг бослого дэгдээжээ.
  • 1858 онд Миннесота муж нэгдсэн улсын 32 дахь муж болов.
  • 1927 онд АНУ-ын Кино урлагийн академи байгуулагджээ.
  • 1942 онд Америкийн богино өгүүллэгийн мастер Уиллиам Фолкнерийн "Мосес буцсан нь" туужийн цоморлиг худалдаанд гарчээ.
  • 1949 онд Сиамийн эзэнт гүрэн Тайланд болгон нэрээ өөрчилжээ. Энэ нь тус улсын түүхэнд нэрээ өөрчилсөн хоёр дахь тохиолдол болсон юм. Өмнө нь 1939 онд Тайланд гэж нэрээ өөрчилсөн ч олонд төдийлөн түгэхгүй байсаар 1949 онтой золгожээ.
  • 1960 онд Израйлийн тагнуулын албаны дөрвөн ажилтан Нацистын Германы өндөр тушаалын офицер Адольф Эйхманныг баривчилжээ. Тэрээр Рикардо Клемент нэрээр амьдарч байсан аж.
  • 1995 онд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд дэлхийн 170 гаруй улс нэгдэн гарын үсэг зуржээ.
  • 1997 онд Алдарт IBM компанийн хөгжүүлсэн "Гүн цэнхэр" компьютер дэлхийн шатрын аварга Гари Каспаровтой сонгодог өргөөр тулж улмаар Г.Каспаровыг буулган авсан юм. Ингэснээр дэлхийн аваргыг хожсон анхны компьютер болон түүхэнд үлджээ.
  • 2011 онд Испанид 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)