Энэ өдөр дэлхийн түүхэнд: "Хүн шоргоолж" Пол Радд 50 нас хүрчээ

Дөрөвдүгээр сарын 06-ны энэ өдөр дэлхийн түүхэнд онцлох ямар үйл явдлууд болсныг сонирхуулъя.

  • 1712 онд АНУ-ын Нью-Йорк хотын Бродвейд боолуудын бослого дэгджээ.
  • 1808 онд Америкийн Жон Жейкоб Астор Америкийн үслэг эдлэлийн компани байгуулсанаар тус тив дэх анхны саятан болох замаа зассан байна.
  • 1841 онд Уиллиам Хенри Харрисоныг нас барснаас хоёр өдрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жон Тайлер тангараг өргөжээ.
  • 1869 онд Целлулойдыг зохион бүтээв.
  • 1893 онд Америкийн уран барилгын хосгүй дурсгал болох Исүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм Солт Лейк хотноо баригдаж дуусчээ. Барилгын загварыг Уилфорд Вүүдрафф гаргасан гэдэг.
  • 1896 онд Грекын нийслэл Афин хотод орчин үеийн олимпын анхдугаар наадам зохион байгуулагдаж олон улсад олимпизмийн хөдөлгөөн эрчээ авчээ. Ромын эзэн хаан I Теодосий олимпын наадмыг хориглосноос хойш 1,500 жилийн дараа олимпын наадам зохиогдсон нь энэ юм.
  • 1919 онд Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди өлсгөлөн зарлав.
  • 1926 онд хожим нь United Airlines компанитай нэгдсэн Varney Airlines компани анхны арилжааны нислэгийг үйлджээ.
  • 1957 онд Грекын усан онгоцын саятан Аристотель Онассис Элленикийн үндэсний агаарын тээврийн компанийг худалдан авч нэрийг Olympic Airlines болгон өөрчилжээ.
  • 1965 онд дэлхийн анхны харилцаа холбооны хиймэл дагуул болох "Эртэч шувуу" хиймэл дагуул хөөрчээ.
  • 1974 онд Европын дууны урлагийн ноён оргил Евровижн хөгжмийн наадамд Шведийн поп хамтлаг АББА "Ватерлоо" дуугаараа түрүүлсэн нь их амжилтын гараа байлаа.
  • 2008 онд Египет улсад төрийн бүх алба хаагчид ажил хаялт зарлав.
  • 2009 онд Италийн Эль Акила мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 307 хүн амиа алджээ.
  • 2012 онд Бүгд найрамдах Мали улсын Азавад дүүрэг өөрийгөө зарлан тунхаглав.
  • 1969 оны энэ өдөр "Хөтлөгч: Рон Бургудигийн адал явдал", "Энэ бол 40 нас", "Ахмад Америк: Иргэний дайн", "Хүн шоргоолж" киноны од жүжигчин Пол Радд мэндэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)