Энэ өдөр дэлхийн түүхэнд: "Сахиусан тэнгэр" Миранда Керр 36 нас хүрлээ

Дөрөвдүгээр сарын 20-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлуудыг багцлан хүргэе.

  • Хар тамхины эсрэг олон улсын өдөр тохиож байна.
  • 1983 оны энэ өдөр Америкийн загвар өмсөгч Миранда Керр мэндэлжээ.
  • Мөн 1964 оны энэ өдөр "Ирээдүй рүү буцсан нь", "Чарлигийн сахиусан тэнгэр" киноны од Криспин Глоуер мэндэлжээ.
  • 1534 онд Францын нэрт аялагч Жак Картье анхны аялалаараа Канадын зүүн эрэгт хүрэв.
  • 1657 онд Хойд Америкийн Нью Амстердам буюу одоогийн Нью-Йорк хот шашны эрх чөлөөг соёрхон баталжээ.
  • 1810 онд Каракасын амбан захирагч Испаниас тусгаар тогтнож байгаагаа зарлажээ.
  • 1826 онд Британийн аялагч хошууч Гордон Лейнг одоогийн Нигерийн нутагт нэвтэрсэн анхны европ хүн болжээ.
  • 1876 онд Болгар улсад "Дөрөвдүгээр сарын хувьсгал" дэгджээ.
  • 1902 онд нэрт физикч Пьерр болон Мари Кюри нар радын хлоридыг боловсруулав.
  • 1922 онд Зөвлөлт Гүржийн нутагт орших Өмнөд Осетын нутгийг ЗХУ-ын засгийн газар автономи эрхтэй болгожээ.
  • 1946 онд "Үндэстнүүдийн Лиг"-ийг татан буулгаж, Нэгдсэн үндэстний байгууллагыг байгуулжээ.
  • 1999 онд Колумбин ахлах сургуулийн халдлага: АНУ-ын Колорадо мужийн Колумбин ахлах сургуульд Эрик Харрис, Дилан Клеболд нар зэвсэглэн халдаж 13 хүнийг хороож, 24 хүнийг шархдуулжээ. Тэд халдлагынхаа дараа өөрсдийнхөө амийг хорлосон юм.
  • 2010 онд Мексикийн буланд орших газрын тос олборлолтын "Дийпуотер Хорайзон" өрөмдлөгийн станцад гал гарч дэлбэрэн 11 ажилтан амиа алджээ. Үүнээс хойш бүтэн 6 сарын турш газрын тос далайд алдагдсан юм.
  • 2012 онд Пакистан улсын Исламабад хотоос холгүй орших "Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх буудал"-аас хөөрөөд удаагүй байсан нисэх онгоц иргэд суурьшсан бүсэд осолдож 127 хүн амиа алджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)