Энэ өдөр дэлхийн түүхэнд: Жүжигчин Орландо Блүүм 42 нас хүрлээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар онцлох үйл явдал болж өнгөрснийг сонирхуулъя.

  1. 532 онд Эртний Константинополь хотод Никагийн бослого гарав.
  2. 1547 онд Английн Суррейн гүн Хэнри Ховардыг хаант улсын эсрэг тэрсэлсэн гэж үзэн төрсөн эцэг нь цаазаар авах ял оноов.
  3. 1607 онд Испани улс өрөө төлөх боломжгүйгээ зарласны улмаас Женоагийн банк дампуурав.
  4. 1797 онд Францын хувьсгал: Францын усан онгоц, эргийн дагуу Их Британийн хоёр хөлөгтэй ширүүн тулаан хийж, Британийн ялалтаар өндөрлөжээ. Тулаанд 900 хүн амь үрэгдсэн юм.
  5. 1822 онд Грек улсын одоогийн төрийн далбааны загварыг Эпидаурын анхны хуралдаанаар батламжилжээ.
  6. 1833 онд АНУ-ын Ерөнхийлөгч Эндрю Жексон, дэд ерөнхийлөгч Мартин ван Бюрен рүү Өмнөд Каролина мужид гарсан бослогыг энхийн замаар нэн даруй дарахыг шаардсан захидал бичиж байжээ.
  7. 1840 онд АНУ-ын түүхэн дэх томоохонд тооцогдох байлдааны хөлөг онгоц Лонг Айлэнд орчимд живж, улмаар 139 хүн амиа алджээ.
  8. 1847 онд Кахуэнгагийн тунхагт АНУ болон Мексикийн талууд гарын үсэг зурсны дүнд АНУ-Мексикийн хооронд дэгдсэн дайн дуусав.
  9. 1849 онд Британийн эзэн хааны усан флот Канадын Ванкуверын колонийн захиргааг байгуулав.
  10. 1888 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний газар зүйн хүрээлэн байгуулагдав.
  11. 1893 онд Их Британийн Тусгаар тогтнол, хөдөлмөрийн намын анхны хуралдаан Лондон хотноо болжээ.
  12. 1895 онд Африкийн Этиоп улсыг эзлэх Италийн дайн болж, улмаар Италийн тал ялалт байгуулсан юм.
  13. 1910 онд АНУ-ын Нью-Йорк хотын Метрополитан дуурийн театраас "Пиалиаччи", "Кавальера рустикана" дуурийг радиогоор дамжуулсан нь олон нийтэд зориулсан анхны радиогийн нэвтрүүлэг болжээ.
  14. 1942 онд Автомашин зохион бүтээгч Хенри Форд хуванцар машины патентын эрхийг авчээ. Энэ нь төмөр машинаас 30 хувь илүү хурдтай байсан юм.
  15. 1960 онд ЗХУ дахь Гулаг буюу албадан хөдөлмөрийн лагерийн системийг албан ёсоор халав.
  16. 1966 онд АНУ-ын Засгийн газарт анх удаа хар арьст хүн алба хаших болов. АНУ-ын Барилга, хот төлөвлөлтийн сайдаар Роберт К.Уийвер томилогджээ.
  17. 1972 онд Гана улсын Ерөнхийлөгч Эдуард Акуфо-Аддо болон ерөнхий сайд Кофи Адрефа Бусиа нарыг хороож, хурандаа Игнатиус Куту Ачимпонг төрийн эрхийг авчээ.
  18. 1977 оны энэ өдөр Америкийн жүжигчин, "Карибын тэнгисийн дээрэмчид", "Бөгжний эзэн", "Трой" киногоороо алдарт хүрсэн Орландо Блүүм мэндэлжээ.
  19. 1988 онд Тайванийн Ерөнхийлөгчөөр Ли Тэн-Хүй сонгогдсон нь тус улсын түүхэнд Тайваньд төрсөн хүн анх удаа засгийн эрхийг авсан тохиолдол боллоо.
  20. 1990 онд Виржиниа мужийн Ричмонд хотын захирагчаар Дуглас Уайлдер сонгогдсон нь АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд хамгийн анх удаа хар арьст хүн захирагч болсон тохиолдол болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)