Энэ өдөр дэлхийн түүхэнд: Женна Колмен 33 нас хүрлээ

Дөрөвдүгээр сарын 27-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

  • 1986 оны энэ өдөр "Доктор Хэн" телевизийн цувралын од жүжигчин Женна Колмен мэндэлжээ.
  • Харин 2002 онд "Барби" хүүхэлдэйг зохион бүтээгч Рут Хандлер таалал төгсчээ.
  • 1509 онд Ромын пап II Юлий Венецийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнгүй.
  • 1521 онд Португалийн домогт аялагч Фердинанд Магеллан одоогийн Филиппиний нутагт хүрсэн ч нутгийн уугуул иргэдэд алуулжээ.
  • 1570 онд Английн хатан хаан I Элизабетыг Ромын пап V Пиус буруу номтон гэж цоллов.
  • 1777 онд Америкийн хувьсгалын Риджфильдийн тулаан: Америкийн Коннектикут мужийн Риджфильд хотод Британийн түрэмгийлэгчид Эх газрын армид ялагджээ.
  • 1813 онд АНУ-ын цэргүүд Дээд Канадын Йорк хотыг эзэлжээ.
  • 1906 онд ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага "Төрийн Дума" анхны хуралдаанаа хийжээ.
  • 1960 онд Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтножээ.
  • 1961 онд Африкийн Сьерра-Леон улс Их Британиас тусгаар тогтнож, Милтон Маргай анхын ерөнхий сайдаар томилогдов.
  • 1967 онд Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн, яармаг нээлтээ хийв. Дэлхий даяар нээлтийн ажиллагааг шууд дамжуулж, дараа өдрөөс олон нийтэд нээлттэй болжээ.
  • 1974 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотод Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалаасаа буухыг шаардаж 10,000 хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.
  • 1978 АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоны туслах Жон Д.Эрлихман Аризона мужийн шоронд 18 сар хоригдсоны эцэст суллагджээ. Түүнийг Уотергейтын хэрэгт буруутган шоронд хорьсон юм.
  • 1981 онд Xerox PARC компани компьютерийн маусыг үйлдвэрээс гаргажээ.
  • 1987 онд АНУ-ын Хууль зүйн яам Австрийн Ерөнхийлөгч Курт Вальдхаймыг дэлхийн II дайны үеэр олон мянган еврейчүүдийг устгахад оролцсон гэж үзжээ.
  • 1989 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмений талбайд оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
  • 1992 онд Югославын холбооны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Серби, Монтенегро улсууд тусгаар тогтножээ.
  • 1992 онд Британийн ард нийтийн танхимын даргаар Бетти Бүүтройд сонгогдов. Энэ нь тус улсын ард нийтийн танхимын 700 жилийн түүхэнд эмэгтэй хүн томилогдсон анхны тохиолдол болсон юм.
  • 2006 онд Дэлхийн худалдааны хоёр ихэр цамхагийн буурин дээр "Эрх чөлөөний цамхаг"-ын барилгын ажил эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)