Энэ өдөр дэлхийн түүхэнд: Египет улсаас 4400 жилийн настай занданшуулсан шарил олджээ

Гуравдугаар сарын 16-ны өдөр дэлхийн түүхэнд онцлох ямар үйл явдлууд болсныг тоймлон хүргэе.

  • 1940 оны энэ өдөр Академийн наадам болон "Алтан бөмбөрцөг" наадмын хоёр удаагийн шагналт, Венец болон Каннын кино наадмын шагналт найруулагч Бернардо Бертолуччи мэндэлжээ.
  • 1190 онд Англичууд олон зуун еврейчүүдийг Клиффордын цайзад хоморголон устгав.
  • 1521 онд Алдарт аялагч Фердинанд Магеллан Филиппиний Хомонхон аралд хүрсэн анхны европ хүн болжээ.
  • 1815 онд Нидерландын нэгдсэн хаант улсын шинэ хаанаар хунтайж Виллем өөрийгөө нэрлэв. Ингэснээр тус улс үндсэн хуульт хаант засаглалаар анх удаа замнасан байна.
  • 1818 онд Испанийн цэргүүд Хосе де Сан Мартины удирдлаганд Чилийн армийг бут ниргэжээ.
  • 1870 онд алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский "Ромео, Жульетта хоёр" анхны хувилбараар тайзнаа тавьжээ.
  • 1924 онд Ромын тунхагын дагуу Фиуме хот Италийн мэдэлд шилжив.
  • 1926 онд эрдэмтэн Роберт Годдард АНУ-ын Массачусетс мужийн Обурн хотод ус төрөгчийн бөмбөгийг анх удаа туршжээ.
  • 1939 онд Адольф Гитлер Прагын шилтгээнээс Бохем ба Моравиагийн хаант улсыг Германчууд хамтатган захирна гэж мэдэгджээ.
  • 1958 онд алдарт Форд Мотор компани 50 сая дахь машинаа үйлдвэрээс гаргав.
  • 1968 онд Женерал Моторс компани 100 сая дахь машинаа үйлдвэрлэсэн.
  • 1988 онд Иракын удирдагч Саддам Хуссейны тушаалаар Иракын арми Курдууд голчлон аж төрдөг Халабжа тосгонд хорт хий ашиглав. Үүний улмаас 5,000 хүн амиа алдаж, 1,000 гаруй хүн хүнд шархаджээ.
  • 1989 онд Египет улсад орших Хеопсын пирамидаас 4,400 жилийн өмнө хамаарах занданшуулсан шарил олдов.
  • 2014 онд Украины Крымын хойгт хууль бус санал хураалт болж ОХУ-ын мэдэлд шилжив.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)