Энэ өдөр дэлхийн түүхэнд: Алдарт дуучин Селин Дион 51 нас хүрчээ

Гуравдугаар сарын 30-ны өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг сонирхуулж байна.

  • 1968 оны энэ өдөр Греммийн наадмын таван удаагийн шагналт, хамгийн ашиг орлоготой дуучдын нэг Канадын дуучин Селин Дион мэндэлжээ.
  • 1822 онд АНУ-д Флорида муж байгуулагдав.
  • 1841 онд Грекын нийслэл Афин хотод Грекын үндэс банк байгуулагджээ.
  • 1842 онд Америкийн мэс засалч Др.Кроуфорд Лонг анагаах ухааны салбарт мэдээ алдуулагчийг анх удаагаа ашиглав.
  • 1867 онд Оросын тал Аляскын нутаг дэвсгэрийг нэг акрыг нь 2 центээр бодож, 7.2 сая ам.доллараар АНУ-д худалджээ. Худалдааны гэрээг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Х.Сьювард үйлдсэн гэдэг.
  • 1939 онд Дайны Хайкел 100 хөлөг онгоц 745 км/ц хурдалж шинэ дээд амжилт тогтоов.
  • 1940 онд Хятад-Японы хоёрдугаар дайн: Япон улс Хятадын Нанжинг хотод хяналтаа тогтоожээ.
  • 1949 онд Исланд улс НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдсэнийг эсэргүүцсэн жагсаал Рейкявик хотноо болжээ.
  • 1979 онд Британийн парламентын гишүүн Эйри Нийв Уэстминстерийн ордоны урд машиндаа дэлбэрч амиа алдав. Халдлагыг Ирландын үндэсний чөлөөлөх арми үйлдсэнээ хүлээжээ.
  • 1981 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган Вашингтон хотын нэгэн зочид буудлын өмнө цээжиндээ буудуулав. Түүнийг Жон Хинкли гэгч бууджээ.
  • 1982 онд "Шаттл" сансрын хөтөлбөр: Колумбиа хөлөг онгоц даалгавраа амжилттай биелүүлж Шинэ Мексико мужийн Цагаан элсний хөндийд газарджээ.
  • 2009 онд Пакистаны Лахор хотод орших Махаван цагдаагийн академид 12 зэвсэгт этгээд халдав.
  • 2017 онд дэлхийн анхны хувийн хөлөг SpaceX амжилттай хөөрч, сансрын уудамд гарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)