​Энэ сарын 5-наас Шанхайд олон улсын импортын анхны ЭКСПО эхэлж байна


Дэлхийн хамгийн том экспортлогч орон болох Хятад Улс түүхэндээ анх удаа импортын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй нь энэ жилийн худалдааны хүрээнд болж буй хамгийн сонирхолтой үйл явдал болж байна.

Өнөөдөр Хятад улс дэлхийн нийт импортын 10 хувийг эзэлж байгаа бөгөөд дотоодын зах зээлд гадаадын бараа товар жилээс жилд өсөж байгаа аж. Ойрын таван жилд Хятад улсын импортын эзлэхүүн 10 их наяд долларт хүрэхийн зэрэгцээ БНХАУ импортын бараанд ноогдуулах гаалийн татварыг байнга бууруулж байгаа билээ.

Хамгийн сүүлд гэхэд л 11 дүгээр сарын 1-нээс 1585 нэр төрлийн бараанд гаалийн татварыг бууруулсан байна. Үүнээс нийлүүлэгч тал 8,7 тэрбум доллар хэмнэх боломжтой аж. “Өнгөрсөн жил гэхэд л манай иргэд гадаадаас нийт 200 их наяд долларын худалдан авалт хийсэн явдал манай дотоодын зах зээлд өндөр чанарын бараа товар дутаж, тэдгээрийн үнэ өндөр байгааг нотолж байна” гэж тус улсын Худалдааны сайд Чжун Шань тэмдэглэжээ.

Тус ЭКСПО олон улсын сонирхлыг асар их татаж байгаа бөгөөд үзэсгэлэнд 150 орон тэр дундаа Их 20-ын бүх гишүүн улс, “Нэг бүс, нэг зам” интеграцийн 58 улсын нийт 3000 компани оролцож байна. Үзэсгэлэнд оролцохоор ирсэн гадаадын төлөөлөгчдийг БНХАУ-ын тэргүүлэгч Си Зиньпин гэргийн хамтаар хүлээн авч хүндэтгэлийн зоог барьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)