Энэ сарын 25-наас ихэнх нутгаар ДУЛААРНА

Цаг агаарын байгууллагаас 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 29-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар 23-нд говь талын нутгаар салхи шуургатай, 25-наас ихэнх нутгаар далаарах гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 23-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 27, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 24-нөөс дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 23-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 28-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 25-наас дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур 23-25-нд Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөндөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 26-наас дулаарна

Говийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23, 27, 28-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 25-наас дулаарч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)