Энэ сарын 23-наас зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурна

Цаг уурын байгууллагаас 2019 оны нэгдүгээр сарын 21-28-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар 23-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүний нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр,  23-нд нутгийн зүүн хэсгээр, 25, 27-нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ.  Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор болон Алтай уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгаар, 27-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)