Энэ сарын 22-ноос хэт халах нь

Сэлэнгэ, Төв аймгийн нутаг болон Улаанбаатар хотод өнөөдөр бороо орно. Маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай, түр зуурын бороо орох нь.

Борооны өмнө салхи түр зуур 16-18 м/сек хүрч ширүүсэх гэнэ. Харин 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар халж, Орхон-Сэлэнгийн сав газраар өдөртөө 31-36, бусад нутгаар 27-32 градус байх аж. Хэт халсны дараа бороо хур орсноор үер усны аюул тохиож болзошгүй тул сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулав.

Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хот орчмын гол мөрөн, нуур, бохир усны шугамын худаг, тогтоол усанд иргэд осолдож, амиа алдах явдал гарсаар байна. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 28 хүн усны ослоор амиа алдсаны зургаа нь хүүхэд байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)