Энэ сарын 21-нээс хүүхдийн автобус явж эхэлнэ

Хүүхдүүдийн хичээл сургууль хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас сургуулийн автобустай холбоотой мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 дугаар захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 автобусыг 35 чиглэлд 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн явуулна. Хүүхдийн автобус нь эцэг эх болон хүүхдүүдэд их ач тустай. 

Тэр ч утгаараа хүүхдийн автобусны асуудлыг цаашид өргөжүүлнэ. Нийслэл хотоос 200 хүүхдийн автобус авахаар гэрээ хийсэн. Энэ жил 200 автобус үйл ажиллагаа явуулахаас эхний ээлжид 75 автобус энэ оны 11 сарын орчимд ирэхээр байгаа хэмээн нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)