Энэ сарын 21-нээс ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА

Цаг уурын байгууллагаас 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 24-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Тайланд дурдснаар хугацааны сүүлчээр зарим газраар цас орж, хүйтний эрч чангарна 

Баруун аймгуудын нутгаар: 17, 19-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20, 23-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-21-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 17-20-нд Хангайн уулс, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 21-22-нд хүйтний эрч чангарна.  

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 21-нд зарим газраар 14-16м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 17-20нд Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 21-нээс хүйтний эрч чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 21-22-нд 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 17-21-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч чангарна.

Говийн аймгуудын нутгаар: 18,20-нд зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 20-22-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 17-21нд Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)