Энэ сард нийт нутгаар олон жилийн дунджаас ДУЛААН байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр дөрөвдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.

Харин хур тунадасны хувьд  Дорноговь аймгийн өмнөд, Увс аймгийн зүүн, Хөвсгөл аймгийн баруун хэсэг, Завхан, Өмнөговь аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Дорнод, Хэнтий аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөв гарчээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүл ч, хоёрдугаар арав хоногийн эхэнд бага зэрэг хүйтэр ч, Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-8 градус хүйтэн, өдөртөө 11-15 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-9 градус, өдөртөө 19-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 15-19 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Энэ сард Увс аймгийн зүүн хэсгээр, Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 13-15м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 19-23 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүл ч хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-12 градус хүйтэн, өдөртөө 1-5 градус дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө Дархадын хотгороор 5-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Орхон-Сэлэнгийн саваар 12-17 градус дулаан байна.

Энэ сард Хөвсгөл аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 13-16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 17-20 м/с хүртэл сс с үртэл ширүүс ч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-10 градус хүйтэн, өдөртөө 5-9 градус дулаан байна. Мөн гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 19-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-5 градус хүйтэн, өдөртөө 11-15 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Хэнтий аймгийн хойд болон Дорнод аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр, гуравдугаар арав хоногийн эхэнд зарим газраар хур тунадас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 13-16 м/с, хорьдын үеэр зарим үед түр зуур 18-21 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

 

Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-9 градус, өдөртөө 19-23 градус хүрч дулаарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Энэ сард орох хур тунадас нь Өмнөговийн ихэнх нутгаар, Дорноговь аймгийн өмнөд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр, зарим газраар хур тунадас орох төлөвтэй. 

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүртэл ширүүс ч шороон шуурга шуурах төлөвтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)